Гэр бүл яагаад салдаг вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Гэр бүлийн харилцаан дахь таагүй асуудлуудын цаана ямагт шалтгаан нуугдаж байдаг. Зарим нь тэр шалтгаанаа их хожуу олж ухаарч, өнгөрсөн амьдралдаа харуусаж харамсдаг. Тэгвэл гэр бүл яагаад салдаг вэ? Энэ асуултад хүмүүс өөрсдийн амьдралын туршлагаасаа шалтгаалан өөр өөр хариулах байх л даа. Зохиолч Г.Галбадрах залуу гэр бүлүүдэд сургамж болохоор олон сайхан өгүүлэл бичиж, залуусын амьдралд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж буй. Түүний бодлоор эхнэр нөхрүүдийг салахад хүргэдэг “том шалтгаан” юу болохыг сонирхуулья!

Гэр бүл яагаад салдаг вэ?

Гэр бүл болж буй хайртай хосууд, хоёр өөр орчинд төрж, өсөж хүмүүжсэн хоёр өөр ертөнц юм. Тэдний өөр өөр амьдралаас олж авсан хүмүүжил, үзэл бодлын зөрүү нь олон маргааны үндэс нь болж байдаг. Ийм л маргаанд хайртай хосууд яаж хандахаас гэр бүлийн бат бөх байдал ихээхэн хамаарна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 1-р сарын 02, Даваа гариг, 03:23 ) Дэлгэрэнгүй...
 

Ч. Сэмжидмаа: “Үнэнч байх” асуудал нь Дэлхийн түвшинд, ДЭМБ-ын гол асуудал болоод байгаа...

И-мэйл Хэвлэх PDF

Асуулт: Хэдээс хэдэн насныхныг бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс гэж үздэг вэ?

Хариулт: Бид 2009 онд 16-19 насны өсвөр насны охид хөвгүүд, огт хүнтэй гэрлээгүй болон гэр бүлтэй 20-55 насны эрэгтэй, эмэгтэйчүүд дээр гэр бүлийн асуудал, бэлгийн идэвхтэй амьдралын асуудлын талаар судалгаа хийж үзсэн л дээ. Тэгэхээр ер нь хандлага нь харилцан адилгүй, харин бэлгийн идэвхийн хувьд ерөнхийдөө бүгд ижилхэн байсан. Гэхдээ Монголын зарим үндэстэн, ястан жишээ нь Буриад зон олны эрэгтэйчүүдийн хувьд бүр ч өөр гарсан. Бэлгийн идэвхтэй амьдралын хувьд 15-55 насанд идэвхтэй хэвээрээ л байгаа. Би 1979 онд Оросын “100+1” гээд сэтгүүлийг уншиж байсан. Евгений Евтушинка гээд Оросын сэтгүүлч Монгол орноор явж байгаад Говьд 72 настай эрэгтэйтэй уулзаж, нилээн чөлөөтэй ярилцлаж л дээ. Тэр сэтгүүл дээр “Монгол эрэгтэйчүүд бол бэлгийн их идэвхтэй амьдралтай хүмүүс байна” гэж үзсэн байсан. Яагаад гэвэл 70 хэдтэй тэр Говийн өвгөн өөрөөсөө 10 хэд дүү авгайтай, та одоо “бэлгийн харьцаанд ордог уу?” гэхэд “ордог” гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр Монгол хүн бол чадавхи чалх ихтэй, бэлгийн идэвхтэй амьдрал нь нэг их эрт буурдаггүй юмуу гэсэн ойлголттой байгаа юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 08:46 ) Дэлгэрэнгүй...
 

Хамгийн их уншсан