- Бэлгэвчний уутыг дээрээс нь доошоо чиглэлд ур.

Бэлгэвчээ гаргана. Шодойг үтрээнд орохоос нь өмнө бэлгэвчээ байрлуулна.

Бэлгэвчний битүү хэсгийн үзүүрт байгаа жижиг цагираг бэлгэвчийг байрлуулахад туслах бөгөөд бэлгэвчийг үтрээн дотор барьж байх үүрэгтэй.

Байрлуулахад тохиромжтой, жишээлбэл хэвтэх, өвдөгөө салган суух, эсвэл зогсоод нэг хөлөө дээр тавих гэх мэт байрлалыг сонгоно.

- Жижиг цагирагийг эрхий ба долоовор хуруугаараа байрьж байрлуулна.

Хуруугаа бэлгэвчийн дотор хийж жижиг цагирагийг аль болох гүн хийнэ.

Бэлгэвчийн зарим хэсэг биеийн гадна үлдэх нь хэвийн үзэгдэл. Гаднах цагираг бэлгэвчийг байрлуулахад тусалдаг ба шодой бэлгэвчинд орох үед бэлгэвч үтрээнд чихэгдэн орохоос сэргийлдэг.

Шодой бэлгэвч дотор зөв орж байгааг шалгана. Бэлгэвч бага зэрэг хөдлөх нь хэвийн үзэгдэл юм. Шодой шзн орох үед гаднах цагираг биеийн гадна үлддэг.

Yрийн шингэн ялгарсны дараа гаднах цагирагийг мушгин бэлгэвчээ авах хэрэгтэй. Yрийн шингэн асгарахаас болгоомжилж аль болох түргэн авах нь зохимжтой. Анхааруулахад эмэгтэй бэлгэвчийг эрэгтэй бэлгэвчийн адил зөвхөн нэг л удаа хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрэглэсний дараа цаасанд боож хогийн саванд хийгээрэй. Жорлонд хийж болохгүй.
