И-мэйл Хэвлэх PDF

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа сайжирч иргэд маань дэлхийн олон улс оронд чөлөөтэй зорчих болсон билээ. Иймд манай иргэдийн хамгийн их зорчдог, ажиллаж амьдардаг Япон, Солонгос орны ДОХ-той тэмцэх төвийн үйл ажиллагаа, хаягыг нийтэлж байна.

1987 оны хоёрдугаар сард Японы Засгийн газар ДОХ-ийн тухай албан ёсны мэдэгдлийг хийж, ХДХВ/ ДОХ-ийн тухай мэдээлэл өгөх, ХДХВ-ийн шинжилгээ, эмчилгээ хийх газрыг байгуулах шаардлагатай болсон тухай мэдэгджээ. Ингээд 1987 оны зургадугаар сард Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харъяа ДОХ-оос сэргийлэх Японы санг байгуулсан.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 3-р сарын 13, Мягмар гариг, 05:43 ) Дэлгэрэнгүй...
 

ХДХВ/ДОХ-той холбоотой нэр томьёо

И-мэйл Хэвлэх PDF

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ХДХВ/ДОХ-ын талаар хүмүүст мэдээлэл түгээх гол суваг болж өгдөг.Олон нийт ХДХВ/ДОХ-ын талаар буруу ойлголттой байдаг нь буруу үг хэллэг, нэр томьёо хэрэглэдэгтэй зайлшгүй холбоотой билээ. Энэ удаагийн дугаараараа бид уншигч таны мэлмийд нийтлэг хэрэглэгддэг буруу нэр томьёоны тайлбарыг хүргэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 10:06 ) Дэлгэрэнгүй...
 

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх вакцин

И-мэйл Хэвлэх PDF

АНУ-д зохион байгуулагдаж буй ХДХВ/ДОХ-ын эсрэг вакцины судалгаанд 80 ихрүүд хамрагджээ

Сүүлийн 20 жилийн турш АНУ ХДХВ/ДОХ-ын эсрэг вакциныг гарган авах оролдлогыг тууштай хийж ирсэн билээ. Харин энэ чиглэлээр тэдний хийсэн хамгийн сүүлийн арга хэмжээ бол “Ихрүүдийн судалгаа” буюу HVTN 082 вакцины судлагаа байсан юм. Уг арга хэмжээг 2010 оны 1 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд нийтдээ 18-50 насны 80 ихрүүд буюу 160 сайн дурынхан хамрагдаж тэдэнд 18 сарын туршид ажиглалт хийж байгаа юм.Тус үйл ажиллагаанд АНУ-ын хэд хэдэн муж хамрагдсан байна. Вакцины судалгаанд хамрагдсан ихрүүдийн хувьд нэг өндгөн эстэй эсвэл өөр өөр өндгөн эстэй ихрүүд байж болохоороо онцлогтой юм. Энэ судалгааны гол зорилго нь хүний биед орсон ХДХВ-ын вакцинд үзүүлэх дархлааны хариу урвалыг судлахад чиглэгдсэн байна. Сайн дурын ихрүүд энэ арга хэмжээг нааштай хүлээн авч хамтдаа оролцохыг зөвшөөрсөн нь үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож бодит хариу гарахад нь ач тусаа өгнө гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг, 10:05 ) Дэлгэрэнгүй...
 
И-мэйл Хэвлэх PDF

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн түүхэнд нэр алдараа түгээсэн чадварлаг тоглогч Earvin Magic Johnson 1959 оны 8-р сарын 14-нд Мичиганд мэндэлжээ. Тэрээр 1979-1991 болон 1996 онуудад NBA Los Angeles Lakers багт довтлогч хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг байлаа. Сагсан бөмбөгийн түүхэнд тус баг нийтдээ 5 удаагийн аваргаар шалгарч байсан юм. Тэрээр ХДХВ-тэй гэдгээ дэлхий нийтэд зарласан алдартнуудын нэг бөгөөд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар энэ аймшигт өвчиний эсрэг тэмцэж Мэйжик Жонсон Санг байгуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нэгэн билээ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 10:27 ) Дэлгэрэнгүй...
 

Хоногт 13.700 хүн ДОХ-ын халдвар авч...

И-мэйл Хэвлэх PDF

1981 онд Америкт ДОХ євчнєєр євчилсєн анхны хvнийг илрvvлсэн. Гэтэл тэр эрэгтэй ижил хvйстэнтэйгээ бэлгийн харьцаа vйлддэг хомосекс хvн байсан ба энэ нь нэг талаараа vнэхээр эмгэнэлт явдал байлаа.

Эхэн vедээ бvгд "ДОХ євчин гэдэг нь зєвхєн хомосекс хvмvvс л євддєг євчин" гэж хатуу итгэж байв. Гэтэл тэр vеэс хойш 10 жил єнгєрєхєд ДОХ євчин нь хомосекс болон хар тамхи хэрэглэдэг хvмvvс л євчилдєг онцгой євчин биш, хэвийн бэлгийн харьцаатай хэнд ч гэсэн халдварладаг гэдэг нь тодорхой болсон юм.

Хэрэв та "ДОХ євчнєєр тусгай хvн євчилдєг" гэж бодож байгаа бол тэр чинь эндvvрэл болно.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 26, Даваа гариг, 08:19 ) Дэлгэрэнгүй...