Дур тавихгүй байх

И-мэйл Хэвлэх PDF

Эмэгтэй нь бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдэрч байх юм бол илүү их өдөөлт, цочроолт хэрэгтэй байна гэсэн үг. Мөн эмэгтэй хүн Үтрээний үрвсэлт өвчний үед үтрээний булчингууд чангарсаны улмаас хурьцал үйлдэж чадахгүй байдалд хүрэх тохиолдол хэдийгээр ховор ч гэсэн бас байдаг. Хэрэв ийм байдал тохиолдвол эмчид очих хэрэгтэй. Эрэгтэйн бэлэг эрхтний хөвчийг таслаагүй тохиолдолд шодой хөвчрөх , бэлгийн хавьтал хийх үед шамран арьс хачигдсанаас өвдөлт үүсдэг гэхдээ ийм тохиолдол ховор байдаг. Ер нь эрэгтэй эмэгтэй аль алин нь бэлгийн замаар халдварлах өвчинтэй бол өвдөлт үүсдэг.

 

Түрүүлж тавих болон хөвчрөлттэй холбоотой бэрхшээлүүд

И-мэйл Хэвлэх PDF

Түрүүлж тавих гэдэг нь хэт эрт, тэр ч байтугай шодой үтрээнд орохоос өмнө дур тавихыг хэлэх ба нилээд түгээмэл байдаг.Ингэх нь эрэгтэй болон түүний хосод сэтгэлийг нь гонсойлгосон таагүй тохиолдол болдог. Гэхдээ хэн нэгэнтэй анх удаагаа хавьтахад ихэвчлэн тохиолддог. Бэлгийн харилцаанд хосынхоо илж таалахад сэрэл хөдөлж , сэтгэл догдолдог байдалд аажмаар дассанаар дур тавихаа хүссэн цагтаа зохицуулж чаддаг болно. Мөн эрэгтэй хүн бэлгийн хавьтлын өмнө гар хангалаг хийж хавьтлын үед дур тавихаа удаашруулж сурах хэрэгтэй.

Шодой хөвчрөхгүй байх нь ихэнх эрэгтэйчүүдэд хэт их ядарсан , сэтгэл санаа их зовж, түгшсэн , эсвэл хэт согтсон үед тохиолддог. Ийм үед илүү их өдөөж өгөх хэрэгтэй боловч хэсэг хугацааны дараа дахиад оролдох нь зүйтэй. Хөвчрөхгүй байгаад санаа зовоод байх юм бол байдал улам л дордоно. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл , магадгүй эрүүл мэндийн шалгтгаан байж болох тул эмчид үзүүлэх нь зүйтэй.

 

Хүмүүс яагаад бэрхшээлтэй учирдаг вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Аливаа бэрхшээл ихэнхдээ ахрилцааны чадвар, амьдралын туршлага дутсанаас үүдэлтэй байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь амьдралын туршлага суух, харилцааны чадвар эзэмшихийн хэрээр үгүй болдог. Зарим бэрхшээл нь ялангуяа “их сайн гүйцэтгэгч ” байж чадах эсэхдээ санаа зовхон түгшүүр, сэтгэлийн зовиураас үүдэлтэй байдаг бөгөөд сэтгэл тайвширч , түгшүүр арилвал аяндаа шийдэгддэг билээ. Нөгөө зарим нь өөрийгөө буруутгах мэдрэмж, өнгөрсөн туршлага зэрэгтэй холбоотой байдаг. Хэрвээ чамд иймэрхүү зүйл тохиолддог бол зөвлөгөө өгөгч дээр очих нь зүйтэй.

 

Туршилт хийхэд зориулсан заавар

И-мэйл Хэвлэх PDF

Хэрвээ чи бэлгийн амьдралдаа туршилт хийхийг хүсч байгаа бол бие биендээ итгэсэн , нэг нэгнийхээ юу хүсч байгааг маш тодорхой ойлгосон байх ёстой.

  • Өөрийнхөө хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг бусдын шахалтын дор хэзээ ч бүү хий.
  • Хүсээгүй ямар нэгэн зүйл хийлгэх гэвэл дургүйцлээ хэл
  • Юу хийхийг хүсч байгаагаа урьдчилан тохиролц
  • Хэрвээ хос чинь ямар ч үед болихыг хүсвэл зогсох хэрэгтэй. Чи хосынхоо мэдрэмж, хүсэл сонирхолыг нь хүндэтгэх ёстой.
  • Хэн нэгэнд чинь хор уршигтай ямар нэг зүйлийг бүү хий
  • Өөрт чинь ичгүүртэй бол ямар нэг зүйлийг бүү хий
Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 30, Баасан гариг, 07:36 )
 

Шулуун гэдсээр хавьтах

И-мэйл Хэвлэх PDF

Энэ нь шодойг шуллун гэдсэнд шургуулан хавьтдаг. Бэлгийн хавьтлын нэг хэлбэр гэж тайлбарладаг.Шулуун гэдсээр хавьтах үед бэлгийн хос нь халдвар авах эрсдэл өндөр бөгөөд шулуун гэдэс гэдэг нь янз бүрийн нянгаар дүүрэн байдаг орчин учраас эмэгтэй хүний хувьд үтрээгээр дамжаад бусад төрлийн халдвар ч авах эрсдэлтэй.

 

Амаар хавьтах

И-мэйл Хэвлэх PDF

Амаар хавьтах гэдэг нь хосынхоо бэлэг эрхтэнг уруул, хэлээрээ өдөөж өгөхийг хэлнэ. Хосууд амаар хавьтах нь эрхлэн тоглох , дур хүслийг өдөөхийг нэг хэсэг төдийгүй , дур тавих хүртэл үргэлжлүүлж болдгоороо бэлгийн хавьтлын нэг хэлбэр юм. Эмэгтэй нь эрэгтэйнхээ шодойг үнсэж , долоож, хөхөж өдөөн цочроож бах үедээ эр бэлгийн үрийн шингэнийг амандаа асгуулах эсэхээ өөрөө шийдэх боломжтой. Амаар хавьтах үед бэлгийн ямар ч хэлбэрийн хавьтлын адил бэлэг эрхтэн цэвэр байх нь илүү тааламжтай байдаг. Амар хавьтсанаар жирэмслэхээс зайлсхийх боломжтой боловч бэлгийн зарим халдварууд болон ХДХВ-ын халдвар авах эрсдэл бий.

 

Янз бүрийн байрлалаар

И-мэйл Хэвлэх PDF

Зарим хосууд бэдгийн хавьтлыг үргэлж нэг байрлалаар хийдэг бол нөгөө зарим нь янз бүрийн байрлалаар хийдэг. Бэлгйин хавьтал хийх байрлалуудыг үндсэнд нь өөд өөдөөсөө харан хийх, араас нь хийх гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Өөд өөдөөсөө харан хийх байрлалын үед хосууд бие биенээ харах, илж таалах замаар нэг нэгнийхээ сэрлийг илүү хөдөлгөх боломжтой. Нэлээд түгээмэл хэрэглэгддэг нь эрэгтэй нь юм уу эмэгтэй нь дээрэ гарах байрлал боловч энэ нь эмэгтэй хүний хувьд хэлүүг бага цочроодог учраас хамгийн тааламжтай байрлал биш байдаг.Дараагийн нэг байрлал нь суугаа буюу босоо байдлаар зэрэгцэх юм. Гэхдээ хүмүүс өөрсдөдөө илүү тааламжтай байрлалыг л сонгодог.

 

Сэрлийн цэгүүд

И-мэйл Хэвлэх PDF

Гэдэс, гуяны дотор тал, өгзөг, хөхний толгой, бэлэг эрхтний орчим, хэлүү, бэлэг эрхтний толгой.

 

Бэлгийн таашаал

И-мэйл Хэвлэх PDF

Бэлгйин хавьтлаас таашаал авах нь таашаал өгч, авах өөрөө хэлбэл хоёр хүний хоорондын харилцааны тухай асуудал юм.Хүмүүс янз бүрийн байдлаар дур ханаж, бэлгийн хавьтлаас таашаал авдаг бөгөөд хосууд юуг хүсч байгаа, юуг хүсэхгүй байгаагаа бие биедээ хэлж байх нь чухал.

 

Бэлгийн хавьтал ба дур ханах

И-мэйл Хэвлэх PDF

Хосуудын дур хүсэл оргилох үед хосууд бэлгийн хавьталд ороход бэлэн болсноо мэдэрнэ. Бэлгийн хавьтлын үед шодой үтрээ рүү орж, үтрээ нь шодойн холхисон хөдөлгөөнөөр цочирно, Хэлүү шууд цочирдоггүй гэвч хэлүүний хөвч дарагдаж шахагдан , шууд бус ч гэсэн цочирдог. Эрчүүдийн хуухнаг агшиж, төмсөг биенд ойртоно.Дур ханах гэдэг нь эр эм хүйсийн аль алинд нь гүн гүнзгий тааламжтай сайхан давлагаа бүх биеэр нь мэдрэгдэхийг хэлнэ.Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил байдлаар, зэрэг дур ханах албагүй. Гэхдээ хэн түрүүлж дур тавьсан нь нөгөөгө дур тавьтал нь идэвхижүүлж өгөх хэрэгтэй. Эрэгтэй хүн дур тавьснаар дур ханадаг. Эмэгтэй хүний хэлүүг өдөөхгүй нөхцөлд дур ханахгүй байх нь бий. Дур тавьсны дараа шодой зөөлөрч, эрэгтэй хүний сэтгэлийн хөөрөл алга болно. Эмэгтэйн бие махбодь илүү удаан , аажимдаа хэвийн байдалдаа эргэж ордог.

 

Эрхлэн тоглож дур хүслийг өдөөх

И-мэйл Хэвлэх PDF

Хосууд бие биенээ тэврэх , халамжлах үнсэх зэргээр бие биенийхээ дух хүслийн өдөөхийг эрхлэн тоглох гэж нэрлэдэг. Тэд нэг нэгнийхээ сэрлийн цэгүүдийг илж таалан үнсдэг. Эрхлэн тоглох үед биеийн сэрэл хөдөлж ,уураг тархи руу мэдээлэл дамжуулахад, уураг тархи нь эргүүлээд бэлэг эрхтэн болон биеийн бусад хэсэг рүү мэдээлэл хүргэж бэлгийн хавьталд бэлтгэж өгдөг.

 

Бэлгэвч хэрэглэе гэж хэлэх хэцүү гэж үү.

И-мэйл Хэвлэх PDF

Хэрвээ чи нэгэнт секс хийхээр шийдсэн бол БЗХӨ болон ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлэх талаар найзтайгаа илэн далангүй ярилцаж, аюулгүй сексийн аргуудаас санал болгон бэлгэвч хэрэглэх талаар найздаа санал тавьж, харилцан зөвшилцөж чаддаг тийм чадвартай байвал сайнсан.

 

Ганцхан түүндээ үнэнч бай.

И-мэйл Хэвлэх PDF

Энэ уриа их хуучинсаг үзэлтэй сонсогдож байна уу. Гэхдээ энэ маш хэрэгтэй юм шүү. Хэрвээ чи найз залуутай, эсвэл найз бүсгүйтэй бол , түүнийгээ хайрлаж, бие биендээ итгэдэг бол секс та хоёрын хувьд аз жаргал авчрах нь мэдээж. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэгчээр олон хүнтэй сексдэх нь нөгөө элдэв өвчин, хүсээгүй жирэмслэлтэнд хүргэнэ гэдгийг санаарай .

Ганцхан удаагийн тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтал чамайг насан туршид чинь харамсахад хүргэж болно.

Секс хийх нь хоромхон зуурын “ажил” боловч амьдралын туршид харамсаад барахгүй гуниг зовлон авчрахыг үгүйсгэхийн аргагүй. Ялангуяа архи уусан үедээ өөрийгөө хянах чадвараа алдаж, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь бий. Иймд та секс хийхээсээ өмнө түүний дараа гарч болох үр дагавруудыг сайтар эрэгцүүлэн бодоорой.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 30, Баасан гариг, 07:26 )
 

Чи хэний ч дарамт шахалтанд орох ёсгүй.

И-мэйл Хэвлэх PDF

Чиний бие махбодь зөвхөн чиний л мэдэлд байдаг гэдгийг үргэлж санаж яв. Хэн ч чиний зөвшөөрөлгүйгээр биеийн чинь аль нэг хэсэгт бүдүүлэг түрэмгий хүрэх, цаашилбал бэлгийн хавьтал хийхийг шаардах ёсгүй. Айж ичилгүй, хүлцэнгүй дорой байлгүй, маш зоригтойгоор өөрийгөө хамгаалж, эсэргүйцэх чадлыг ол. Өөрийн үзэл бодол, хүслийг шууд илэрхиилж сур. Өөртөө итгэлтэй, юу хүсэж байгаагаа мэдэрч чаддаг байх нь аливаа буруу алхам хийхээс хамгаална. Бидний бие махбодь бол бидний өмч, хэзээ секс хийх, хийвэл яах ёстойг сонгох эрх бүгдэд маань тэгш бий.

Бэлгийн хавьталд орохоос өмнө бүх зүйлийг хоорондоо

илэн далангүй сайтар ярилц

Бэлгийн харилцаанд орохоосоо өмнө найзтайгаа энэ тухай ичиж зоволгүй ярилцах нь эрсдэлтэй байдалд орохоос сэргийлнэ. Тохиромжтой цаг хугацаа, газрыг сонгож байгаад биеэ барилгүй, тайван ярилцаад үзээрэй. Энэ алхам бол түүний хувьд ч шийдвэр гаргахад нөлөөлнө. Түүний юу хүсч, бодож явдаг тухай саналыг анхааралтай сонс. Жишээлбэл “Чи энэ тухай юу гэж бодож байна вэ”, “Би одоогоор үүнийг хийхэд бэлэн биш байна, би чамдаа хайртай, гэхдээ хоёулаа жаахан хүлээвэл яасан юм бэ? “,” Энд ийм нэг ном байна. Эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл зөндөө байна лээ. Хоёулаа хамт үзэх үү?” гэх мэтээр ярилцаж болно

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 30, Баасан гариг, 07:26 )
 

Хэн ч “Үгүй” гэж хэлэх эрхтэй

И-мэйл Хэвлэх PDF

Хэзээ секс хийхээ чи өөрөөл шийднэ. Хэрэв хүсэхгүй байвал татгалзах нь хувь хүний эрхийн асуудал. Хүн болгон “Үгүй” гэж хэлэх эрхтэй. Харин ингэж хэлэх нь хэцүү байдаг тохиолдол зөндөө байдаг л даа. Зарим залуу найз бүсгүйнхээ “Үгүй” гэж хэлж байгаа чинь “Тийм” гэсэн үг гэж боддог. Үгүй бол бүсгүй маань энэ үгийг маш итгэлтэй, шууд ойлгуулахгүй бол “маяглаж” байна гэж бодох ч байдаг.Тиймээс ийм байдалд орохгүйн тулд “үгүй” гэж итгэлтэй, шулуухан хэлж сурах л хэрэгтэй. Үүний тулд гэртээ сургуулилсан ч болно шүү дээ.

 

Тэвчихэд оройтох гэж байх уу?

И-мэйл Хэвлэх PDF

Тэвчих сонголтыг хийхэд оройтоно гэж байхгүй. Зарим залуус урьд нь сексийн харилцаанд орсон байсан ч , дараа нь тэвчих сонголтыг хийдэг. Бэлгийн харилцаанд ороогүй хүн л тэвчдэг гэсэн ойлголт нь буруу юм. Хэн ч гэсэн , хэзээ ч гэсэн тэвчих сонголтыг хийх эрхтэй.

“Секс” хийнэ гэдгийг чи “үтрээгээр хурьцал хийх” гэсэн утгаар ойлгож байгаа байх. Гэхдээ энэ нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, өөр бусад зүйл ч үүнд багтаж болно.Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж буйгаар, “секс” гэдэг ойлголтонд гар хангалга хийхээс эхлээд бэлгийн хавьтал үйлдэх хүртэл бэлгийн харилцааны бүхий л төрлүүд багтдаг байна. “Тэвчих” гэдэг ойлголт нь бэлгийн харилцааны бүхий л төрлийн үйлдлийг хийхгүй , тэдгээрээс татгалзана гэсэн үг юм. Хавьталд орохоос өөр хэлбэрээр буюу үнсэлцэх, илэх таалах, гар хангалга хийх зэргээр таашаал авах нь аюулгүй секс гэдгийг санаарай.

Тэвчих нь бэлгийн замын халдвар болон хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх 100%-ийн үр дүнтэй арга юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 30, Баасан гариг, 07:24 )
 

Тэвчих сонголтыг хэн хийж болох вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Залуус ер нь хэн ч байсан тэвчих сонголтыг хийж болно. Ядаж хэсэг хугацааны турш ч болтугай бэлгийн харилцаанд орохыг тэвчих шаардлага хүн бүрт л гардаг шүү дээ. Найз залуу юм уу, бүсгүйгээсээ дөнгөж харилцаагаа таслаад байгаа хүн дахиад л шууд хэн нэгэнтэй үерхэж эхлэхдээ бэлгийн харилцаанд шууд орохыг хүсэхгүй хүлээж болох юм. Зарим хүмүүс амьдралынхаа тодорхой үе шатанд бэлгийн харилцаанд оролгүй , тэвчихийг сонгож болох юм.

 

Тэвч гэсэн чинь юу гэсэн үг вэ?

И-мэйл Хэвлэх PDF

Янз бүрийн хүмүүсийн хувьд янз бүрийн учир шалтгааны улмаас янз бүрийн нөхцөл байдалд секс хийхийг тэвчих нь зөв байдаг. Чамд, чиний биед юу хэрэгтэй , юу хийх ёстойг чи өөрөө сонгох эрхтэй. Оюун ухаан, сэтгэл зүрх болон бие махбодь чинь чамд юу хэлж байгааг сонс. Хэрэв секс ч бай , эсвэл архи дарс , мансууруулах бодис, тэр ч бүү хэл шарсан төмс ч бай , ямар нэг зүйл дэмий санагдаж байгаа бол , чи эдгээрээс татгалзаж, тэвчих эрхээ эдлэж сурах хэрэгтэй. Ихэнх хүмүүс амьдралынхаа тодорхой үе шатанд хүрээд бэлгийн харьцаанаас татгалзахаа больж,тэвчихээ зогсоодог. Жирэмслэлтээс сэргийлэх болон бэлгийн замын халдвараас өөрийгөө хамгаалах аргуудын талаар сайн мэддэг болж, тэдгээрийг хэрэглэж сурсан цагтаа секс хийж болно шүү дээ.

 

Монголд Гей залуусын байгууллага байдаг

И-мэйл Хэвлэх PDF

Сүүлийн үед гей , лесби болон бисекс хүмүүс өөрсдийн эрх , эрх чөлөө , ашиг сонирхолоо хамгаалан ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэл явуулж байна . Манай оронд ч гей залуусын эрх ашгийг хамгаалсан олон нийтийн байгууллага үүсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв та тэдэнтэй холбогдохыг хүсвэл ............

 

Гомосекс хүмүүс өөрийгөө өөрчлөх хэрэггүй

И-мэйл Хэвлэх PDF

Хүний бэлгийн чиг баримжаа нь тухайн хүн ямар гэр бүлийн орчинд хүмүүжсэн , ямар хүсэл сонирхолтой ,хэнтэй үерхэж нөхөрлөж байгаагаас хамаарахгүй . Гомосекс хүмүүс бусдын мухар сүсэг , бүдүүлэг , тэсвэрлэшгүй зан байдлын уршигаар асар их бэрхшээлтэй учирдаг. Иймээс ч тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хайхрахгүй байхыг хичээж, бэлгийн амьдралаа нууцлахад хүрдэг билээ. Хэдийгээр гей буюу лесби хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан ч талаар өнгөрч байжээ . Харин өөрийн бэлгийн чиг хандлагаа бусдад мэдэгдэхгүйн тулд дарангуйлах буюу хэнтэй ч бие сэтгэлийн ямар нэгэн харилцаанд орохгүй байж чадна л даа.. Яагаад гэвэл хүн өөрийн зан үйлээ удирдах ухамсартай төрсөн учраас . Харин хүн хэнд дурлаж, хэнийг таалахаа сонгох боломгүй учраас уг хүний бэлгийн чиг хандлага хэвээрээ л байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 30, Баасан гариг, 06:57 )
 

Гей байх нь гаж үзэгдэл биш

И-мэйл Хэвлэх PDF

Хүний бэлгийн чиг баримжааны талаар эрдэмтэд доривтой судаллагаа , шинжилгээ хийж эхлэхээс өмнө гомосекс чиг баримжааг эмгэгт тооцдог байлаа . Хүн судлаач Форд, Бееч нар гомо бэлгийн чиг баримжааг нилээд анхааралтай судалсаны эцэст энэ нь сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан , хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм .