Бэлгийн замаар дамжих халдварууд нь өнөөдөр хамгийн түгээмэл тохиолдох халдварт өвчнүүдийн тоонд орж байна.Тиймээс бид та бүхэндээ түгээмэл тохиолддог зарим нэг өвчнүүдийн талаар болон халдвар авсанаа хэрхэн мэдэх, яаж урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөгөгөө болон цогц мэдээллийг энэ удаагийн дугаараараа хүргэж байна.
Бэлгийн замаар дамжих халдвар гэж юу вэ?
Хамгаалалтгүй бэлгийн хавьталын үед хүнээс хүнд бэлгийн замаар дамждаг халдваруудыг БЗДХ гэж нэрлэдэг.
Вирүсээр үүсгэгдэх БЗДХ-ууд
ХДХВ/ДОХ-ын халдвар
Хүний Дархлал Хомсдлын Вирүс нь ХДХВ I, ХДХВ II гэсэн 2 төрөлтэй.
ХДХВ нь хүний үрийн шингэн, үтрээний шүүрэл, цус хөхний сүү зэрэг биеийн шингэнүүдэд агуулагдаж дараах замуудаар дамжин халдварлана.
-Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үтрээгээр, шулуун гэдсээр, амаар зэрэг бүх төрлийн бэлгийн хавьталын үед хамгаалалт хэрэглээгүй бол) -Халдвартай эхээс хүүхдэд ( жирэмсэн үед урагт, төрөх явцад, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана)
-Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, халдвартай шингэнээр бохирлогдсон зүү, шприц зэрэг эмнэлгийн багаж хэрэгслээр тус тус дамжин халдварлана.


